БОАЖЯ-наас Говьсүмбэр аймгийн Чойр хотод өнөөдөр сургалт зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ-наас Говьсүмбэр аймгийн Чойр хотод өнөөдөр сургалт зохион байгууллаа

May be an image of 2 people and people standing

/2022.08.08/ "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтыг бүс, орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах нь" сургалт зөвлөгөөн Говьсүмбэр аймгийн Чойр хотод өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Тус сургалт, зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, газар хэлтсийн дарга нараас гадна орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбар байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

May be an image of 4 people, people standing and indoor

Зөвлөгөөнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “БОАЖЯ-наас баримталж буй бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлууд”

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “ Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ногоон хөгжлийн бодлого зохицуулалт, үйл ажиллагаа”

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Сургалт, зөвлөгөөн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

Ерөнхий зохион байгуулагч: "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP in Mongolia/ төсөл

May be an image of 1 person, sitting and standing

May be an image of 1 person and standing

Эх сурвалж: БАЖЯО

9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА
9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.