БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр боллоо

/2022.08.08/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Үүний дараагаар хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдээлэл хийх үеэрээ хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцсон талаар дурдсан юм. Түүнчлэн хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцсан хэмээн мэдээлэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрлэн гол үерийн түвшинг 20 см даван үерлэж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрлэн гол үерийн түвшинг 20 см даван үерлэж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.