“Усан парк“-ыг орон сууц болгон залилсан “Эм энд Жи“ БОРЛУУЛАЛТАА ЭХЭЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Усан парк“-ыг орон сууц болгон залилсан “Эм энд Жи“ БОРЛУУЛАЛТАА ЭХЭЛЖЭЭ

/2022.8.8/ "Усан парк барина" гэж гоё барилгын зураг үзүүлж, зохих газруудаас зөвшөөрлийг нь авч газраа авсан.

Гэтэл усан парк барихын оронд орон сууцны хороолол барьж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн түүнийг сурталчилж эхэлжээ. Ингээд "Хүүхдүүдээ тоглуулах усан парктай болно" гэх нийслэлчүүдийн мөрөөдөл дээр гишгэчсэн "Эм энд Жи Констракшн" компани 4,7 сая төгрөгийн үнэтэй барилгыг "Үнэ цэн нь улам нэмэгдэх, усан парктай орон сууц" хэмээсэн тайлбартайгаар борлуулж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвшөөрлийг нь наадмын дараахан өгсөн байж болзошгүй. Бид энэ талаар тодруулах гэсэн боловч тус газрын хэвлэлийн төлөөлөгч нь зохих мэдээллийг өгнө гээд хоёр хоносон ч мэдээллээ бид аваагүй л байна.

Ер нь барилгын үйл ажиллагаа явуулахын тулд МХЕГ-аас зөвшөөрөл авахын зэрэгцээ үүн дотроо ашиглаж буй барилгын крануудыг ашиглахад хүртэл тусгай зөвшөөрөл шаардлагатай байдаг. Ингээд бодвол холбогдох төрийн байгууллагууд бүгдээрээ энэ барилгыг зөвшөөрсөн бололтой.

Нэгэнт нийслэлчүүдийг залилж газраа авсан тул хулгайгаар буюу шөнийн цагаар цутгалтаа хийж, өдрийн цагаар дотор заслаа хийж байсан. Гэтэл манай сурвалжлах багийг наймдугаар сарын 8-ны өдөр очиход өдрийн цагаар барилгын үйл ажиллагаа саадгүй үргэлжилж, кранууд хэвийн ажиллаж байв.

Биднийг зургаадугаар сарын 8-ны өдөр буюу хоёр сарын өмнө очиж гэрэл зураг авахад 4-5 давхар нь хэдийнээ баригдсан байсан тус орон сууцны барилга өдгөө хоёр давхар нэмж баригджээ.

Ийнхүү монголчуудын нүдэн дээр шударга бус байдал сүндэрлэсээр байхад энэ нийгмээс шударгыг хүсээд ч яалтай билээ дээ.

Өнгөрсөн 24 цагт коронавирусын 179 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагт коронавирусын 179 тохиолдол бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.