Ван И: Хятад улс танай НАЙДВАРТАЙ, УРТ ХУГАЦААНЫ ТҮНШ байх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ван И: Хятад улс танай НАЙДВАРТАЙ, УРТ ХУГАЦААНЫ ТҮНШ байх болно

/2022.08.08/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Хоёр жилийн дараа Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. БНХАУ-ын Засгийн газар Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа. Хоёр улсын удирдагч нар хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэж ирсэн.

Талууд цаашид байгаль орчны чиглэлд хамтран ажиллаж, Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэр бохир усны байгууламж зэрэг ард түмэнтэй холбоотой төслүүдийг аль болох эрт хэрэгжүүлэх тал дээр санал нэгдлээ.

Түүнчлэн Монгол Улс тэрбум мод тарих, Хятад улс 70 тэрбум мод тарих санал гаргасан. Энэ ажлыг цаашид эрчимжүүлнэ.

Монгол оюутнуудыг Хятадад танхимаар хичээллүүлэхийг дэмжиж байгаа. Мөн хоёр улсын залуучуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зөвшөөрч байна. Сая таны дурдсанчлан хэд хэдэн сорилт бэрхшээл байгаа. Та бүхэн бэрхшээлийг даван туулж чадна. Алсын хараа- 2050 болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно гэлээ.

LW№5: Өнгөрсөн долоо хоногт сошиал ёстой “буцаллаа”
LW№5: Өнгөрсөн долоо хоногт сошиал ёстой “буцаллаа”
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.