ОБЕГ: Цахимаар архивын лавлагаа хүссэн өргөдлийг хүлээн авдаг боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Цахимаар архивын лавлагаа хүссэн өргөдлийг хүлээн авдаг боллоо

/2022.08.03/ Онцгой байдлын ерөнхий газраас архиваас баримт хуулбарлах, архивын лавлагаа хүссэн өргөдлийг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахимаар хүсэлтийг хүлээн авдаг боллоо.

Иймд иргэд, алба хаагчид Онцгой байдлын ерөнхий газрын цахим хаяг болох nema.gov.mn сайтын “Хүний нөөц” гэсэн цэс рүү орж “Архивын лавлагаа авах” гэсэн хэсэгт хүсэлтээ илгээх боломжтой.

Цахимаар архиваас лавлагаа хүссэн өргөдлөө крилл үсгээр бичих, холбогдох утасны дугаар болон цахим шуудангийн хаягаа заавал бичнэ.

Таны захиалсан архивын лавлагаа бэлэн болсон үед холбогдох мэдээллийн дагуу мэдэгдэх ба лавлагааг ОБЕГ-ын байранд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж авах юм.

Эх сурвалж: ОБЕГ

Хөнгөлөлттэй эмийн жор бичих А,B,C,D ангиллын журмыг хэрэгжүүлнэ
Хөнгөлөлттэй эмийн жор бичих А,B,C,D ангиллын журмыг хэрэгжүүлнэ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.