Нүүрсний экспорт 1,8 дахин өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт 1,8 дахин өсжээ

/2022.08.02/: Долоодугаар сарын 22-оос 28-ны өдрүүдэд авто замаар 5,532 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 666.3 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхнээс 10,780.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээг 583.8 мян.тн-оор давж 5.7 хувиар өсөв.

Дээрх хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 166 чингэлэг буюу оны эхнээс 847.0 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 15 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 500, төмөр замаар 2649 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,239.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 52 хувиар буурсан. Харин 7 хоногийн хугацаанд 215.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өсжээ.

Төв банк оны эхнээс долоодугаар сарын 28-ны байдлаар 9,486.6 кг алт худалдан авсан байна.

Эх сурвалж:УУХҮЯ

Даншиг наадам ирэх амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно
Даншиг наадам ирэх амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.