Мал, амьтан ус ундаалах орц, гарцыг гаргах үүргийг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал, амьтан ус ундаалах орц, гарцыг гаргах үүргийг өглөө

May be an image of 5 people, people standing, tree and outdoors

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу мал, амьтанд усанд орох, ундаалах орц гарцыг нээх талаар хугацаатай албан мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгжид хүргэн ажиллаж байна.

Энэхүү санаачилгыг тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд болон нутгийн иргэд сайшаалтайгаар хүлээн авч байна.

Хирвэстэг жуулчны баазын Захирал Өлзийхутаг мал, зэрлэг амьтан, нутгийн иргэдийн талаарх мэдээллийг өгч тохиромжтой цэгүүдэд орц, гарц гаргах арга хэмжээг хэрэгжүүлж, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Далайн гялбаа жуулчны бааз мал амьтан усанд орох цэгийг чөлөөлөөд зогсохгүй, замын хажууд морин аялагч явах, мал бэлчих зай гаргах зорилгоор хашаагаа замаас татах санаачлага дэвшүүлэв. Мөн идэвхитэй байгаль хамгаалагч нарыг нэгдсэн хантаазтай болгох ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Хатан тур жуулчны бааз, Сумын заан Э.Үүрцайх нар мал бэлчээрлэх орц гарц гаргасныг БОАЖ-ын Сайдын зүгээс сайн жишиг болохыг тодотгон хэллээ.

Хөвсгөл нуур орчмын байгалийг хамгаалах үүднээс нутгийн иргэдийг идэвхтэн байгаль хамгаалагч болгохоор зорин ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Шинээр баригдаж байгаа хотхонууд цэцэрлэгийн асуудлыг орхигдуулж байна
Шинээр баригдаж байгаа хотхонууд цэцэрлэгийн асуудлыг орхигдуулж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.