/2022.08.01/: Украины өмнөд хэсгийн Николайев хот ням гарагийн үүрээр хүчтэй дайралтад өртжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тэнгисийн цэргийн өдрөөр нь Оросын "тусгаар тогтнол, эрх чөлөө"-д халдсаны хариу болгож арга хэмжээ авсан гэжээ.
Миколайв хотын дарга Александр Сенкевич хэлэхдээ, дайралтаас болж орон сууцнуудын цонхнууд хагарч бүх зүйлс эвдэрч байна. Энэ дайралт магадгүй бүх цаг үеийн хамгийн хүчтэй нь байх" хэмээжээ.
Нутгийн оршин суугчид мөн "дайн эхэлснээс хойш тус хотод болсон хамгийн хүчтэй дайралт байсан" гэж мэдэгджээ.
Энэ халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан гэж Николаев мужийн цэргийн захиргааны дарга Виталий Ким мэдэгдэв.
Путин ОХУ-ын Тэнгисийн цэргийн өдрийг тохиолдуулан Санкт-Петербургт үг хэлэхдээ Украин дахь Оросын дайны талаар огт дурдаагүй боловч "Одоогийн нөхцөл байдал нь маш шийдэмгий арга хэмжээ авахыг шаардаж байна" гэжээ.
"Өнөөдрийн гол онцлог зүйл нь бидний бүрэн эрх, эрх чөлөөнд халдахаар шийдсэн хэн бүхэнд аянгын хурдтай хариу өгөх чадвартай Тэнгисийн цэргийн хүчин чадлыг харуулах өдөр тохиож байна" гэж Путин хэлжээ.
Эх сурвалж: CNN