Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоожээ

May be an image of 2 people and body of water

/2022.07.29/: Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.

БОАЖЯ-наас Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

May be an image of outdoors

Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын зүүн дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Туул голоос шууд усаа аваад тунгаалгүй голд нийлүүлж байсан нэр бүхий иргэний үйлдлийг таслан зогсоож, 2022 оны долоодугаар сарын 27-ы өдрийн 20:45 цагт Булган аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар мэдэгджээ.

May be an image of 1 person and body of water

May be an image of outdoors

Эх сурвалж: БОАЖЯ

Хөрөнгийн бирж 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ
Хөрөнгийн бирж 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.