/2022.07.29/: Эрүүл мэндийн яамнаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 570 сая хүн Ковид-19 өвчний онош батлагдсан байна. Ингэхдээ сүүлийн үед Омикрон ВА-4, ВА-5-ын давалгаа явж байна. Европ болон АНУ-д энэ давалгаа хамгийн өндөр цэгтээ хүрсэн.
Тохиолдлын тоо хамгийн өндөр байдаг 10 орны эхэнд Япон улс бүртгэгдсэн бол бидний хамгийн их зорчдог БНСУ уг жагсаалтын 4-р байранд жагссан байна.
Япон улсын хувьд хоногт илрэх тохиолдлын тоо 180 мянга гарсан бөгөөд улам нэмэгдсээр байна. БНСУ-д мөн адил 100 мянга давж байна.
Манай улсад Ковид-19-ын Омикрон хувилбарын ВА4, ВА5-ын тохиолдлын тоо нэмэгдсээр байна.
Зургаадугаар сараас Ковид-19-ын Омикрон хувилбарын ВА4, ВА5 дэд хэв шинжүүд илэрч эхэлсэн. Анх бол нийлээд 10 хувь байсан бол өнөөдрийг хүртэлх хийсэн шинжилгээнд Ковид-19-ын Омикрон хувилбарын ВА4, ВА5 70 хувийг бүрдүүлж байна.
ВА5 хувилбар нь нууц үе 2,4 хоног, нийт халдвар авагсдын 4,3 нь анх удаа авсан бол 4,1 хувь нь давтан халдвар авсан хүмүүс байна.
Давтан өвдөж байгаа хугацаа 6,6 сар байгаагаас харахад халдварын дараах, вакцины дараах дархлаа буурч байгаатай тохирч байна.
Насны бүлгээр нь авч үзвэл 18-39 насныхан дайралтын түвшинд хамгийн их өртөж байна. Эдгээр насныхан 1,3 дахин халдварт өртөх эсрдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар 1818 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1,8 хувь нь нэн хүнд байна.
Ковид-19-ын Омикрон хувилбарын ВА4, ВА5-ын хам шинжүүд томуутай төстэй, ханиадтай төстэй байна.