Нүүрснээс төсөвт төвлөрүүлсэн орлого 30 хувиар өсжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрснээс төсөвт төвлөрүүлсэн орлого 30 хувиар өсжээ

/2022.07.28/: Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 6 сарын байдлаар улсын төсөвт 1,738.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Зэс 936.7 тэрбум төгрөг,
  • Нүүрс 562.0 тэрбум төгрөг,
  • Алт 112.3 тэрбум төгрөг,
  • Цайр 53.8 тэрбум төгрөг,
  • Төмөр 26.6 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 11.3 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 35.9 тэрбум төгрөг байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Нүүрс 130.6 (30.3%) тэрбум төгрөг,
  • Цайр 8.8 (19.6%) тэрбум төгрөг,
  • Алт 6.1 (5.7%) тэрбум төгрөг,
  • Бусад 15.5 (76.3%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Зэс 736.0 (44.0%) тэрбум төгрөг,
  • Төмөр 43.4 (62.0%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 40.4 (78.1%) тэрбум төгрөг байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 22 хувийг бүрдүүллээ
Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 22 хувийг бүрдүүллээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.