“Богд хааны ордон музей“-г сэргээн засварлана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Богд хааны ордон музей“-г сэргээн засварлана

Богд хааны ордон музей — Википедиа нэвтэрхий толь

/2022.07.28/: Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарснаар наймдугаар сарын 01-ний өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлэхээр болов.

Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах юм.

Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах юм.

Мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Орос Германы нийлүүлэлтийг бууруулснаар хийн үнэ өсөв
Орос Германы нийлүүлэлтийг бууруулснаар хийн үнэ өсөв
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.