УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

A rescue worker walks among debris at a residential area destroyed by a Russian military strike in the town of Toretsk, Donetsk, Ukraine on 27 July.

/2022.07.28/: Украинд өрнөж буй үйл явдлын мэдээг тоймлон хүргэж байна.

Оросны арми тактикаа өөрчилж байна: Оросын арми Украины өмнөд гурван бүс нутагт цэргээ “их хэмжээгээр шилжүүлж” байгаагаас харахад Москва тактикаа өөрчилсөн бололтой гэж ерөнхийлөгч Владимир Зеленскийн ахлах зөвлөх лхагва гарагт мэдэгдэв. Алексей Арестович хэлэхдээ, Орос улс Мелитополь, Запорожье муж болон Херсон руу цэргээ илгээж байгаа нь довтолгооноос хамгаалалтад шилжүүлж тактикаа өөрчилж байгааг харуулж байна гэлээ.

Хоёр дахь том цахилгаан станцыг Оросын арми эзлэн авлаа: Украины зүүн хэсэгт орших хоёр дахь том цахилгаан станцыг Оросын арми эзлэн авлаа гэж ерөнхийлөгч Зеленскийн зөвлөх мэдэгдэв. "Тэд бага зэрэг тактикийн давуу талыг олж авлаа - тэд Вухлехирскийг эзэлсэн" гэж Алексей Арестович хэлэв. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт Оросын “Вагнер” хувийн цэргийн компанийн дайчид эзэлсэн үйлдвэрийн өмнө зургаа авхуулж байгаа дүрс байгаа ажээ.

Херсоныг чөлөөлөх ажиллагаа эхэллээ: Украин улс эзлэгдсэн өмнөд хэсгийн Херсон хотын Оросын мэдэлд байдаг Антонивскийн гол гүүрэнд цохилт өгсний дараа Оросын цэргүүдийг тусгаарлах стратегиа баталж, Херсоныг чөлөөлөх ажиллагаа аль хэдийн эхэлсэн гэж мэдэгдэв. Ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович Украины зэвсэгт хүчинд “Оросын цэргийн ажиллагааг няцаах тодорхой төлөвлөгөө” байгаа гэж мэдэгдэв. Украины Зэвсэгт хүчин эхлээд тэднийг зэвсгийн агуулах, түлш, холбоо, командлалгүй болгож, дараа нь цэргүүдийнх нь үлдэгдлийг цэвэрлэнэ. "Оросын хүчинд "ухрах, бууж өгөх эсвэл устах гэсэн гурван сонголт байгаа гэж тэр нэмж хэлэв. Өөр нэг зөвлөх Михайло Подоляк нэмж хэлэхдээ: "Түрэмгийлэгчид амьд гарахын тулд сэлж сурах хэрэгтэй. Эсвэл боломжтой байгаа дээрээ Херсоноос явах хэрэгтэй. Гурав дахь анхааруулга байхгүй" гэв.

Гүүр болон бусад гарцуудыг сэргээн засварлана: Украины арми Украины өмнөд хэсгийн Херсон муж дахь Оросын стратегийн хангамжийн замд цохилт өгсний дараа тус бүс нутгийн Антонивскийн гүүр болон бусад гарцуудыг сэргээн засварлана гэж Зеленский мэдэгдэв. "Бид эзлэн түрэмгийлэгчдэд ложистикийн ямарч боломж гаргахгүй байхын төлөө бүхнийг хийх болно" гэж тэр нэмж хэлэв.

Украинаас үр тариа ачсан анхны онгоцууд гарах гэж байна: Турк улс Истанбул хотод үйл явцыг хянах төвөө нээснээр Украины боомтуудаас анхны хөлөг онгоцууд гарахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Украины Тэнгисийн цэргийн хүчин мөн Украины Хар тэнгисийн гурван боомт дээр үр тарианы шинэ экспортод бэлтгэх ажил эхэлснийг баталжээ. Туркийн Батлан ​​хамгаалахын сайд Хулуси Акар эхний ачаа хэдхэн хоногийн дараа гарах төлөвтэй байна гэв.

ОХУ-АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярина: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярина гэж мэдэгдсэн нь дайн эхэлснээс хойш хийж буй хоёр дипломатын хоорондох анхны холбоо тогтоолт болж байна. Энэ яриа нь "Украины тухай хэлэлцээр" биш гэж тэр нэмж хэлэв.

Цөмийн мөргөлдөөн болж болзошгүй гэв: Барууны орнууд Хятад болон Оростой "харилцаа тасарсан" тул цөмийн мөргөлдөөн эхлүүлэх эрсдэлтэй гэж Их Британийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх анхааруулав. 55 настай сэр Стивен Лавгров хэлэхдээ, холбоо тасарснаар санамсаргүй байдлаар дайн болж хувирах магадлалыг нэмэгдүүлсэн гэв.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.