Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ

May be an image of 2 people and body of water

/2022.07.28/: БОАЖЯ-наас “Бүрдэл майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавин ажиллалаа.

Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар ус ашиглах эрхийг цуцалсан.

“Бүрдэл майнинг” ХХК-ны үйл ажиллагаанд 2022 оны долоодугаар сарын 26-ны өдөр хяналт тавин ажиллахад зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үргэлжүүлэн явуулж байсан тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

May be an image of body of water

Түүнчлэн “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй буюу хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд ил задгай хаясан, ус ашиглалтын тайланг гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байх тул илэрсэн зөрчилд болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандан байнгын хяналт тавьж ажиллах болно.

May be an image of outdoors

May be an image of 1 person and outdoors

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.