Шинж тэмдэггүй тохиолдлуудаас болж Ухань хотын томоохон дүүргийг хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинж тэмдэггүй тохиолдлуудаас болж Ухань хотын томоохон дүүргийг хаалаа

Wuhan Covid lockdown: China shuts down district of 1 million people over 4  asymptomatic cases - CNN

/2022.07.28/: Хятадын Ухань хотод Ковидийн шинж тэмдэггүй дөрвөн тохиолдол илрүүлсний дараа бараг сая хүн амтай дүүргийг хаажээ.

970 мянга гаруй хүн амтай Ухань хотын Зяншиа дүүргийн эрх баригчид лхагва гарагт гурван өдрийн "хяналтын түр арга хэмжээ" хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

Баар, кино театр, интернет кафе зэрэг үзвэр үйлчилгээний газрууд, жижиг эмнэлгүүд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захуудыг хаасан байна. Мөн рестораны зоогийн газар, томоохон цугларалт, тоглолтоос эхлээд бага хурал хүртэл түр хаасан бөгөөд бүх мөргөлийн газруудыг хааж, шашны үйл ажиллагааг хоригложээ.

Автобуснаас эхлээд метроны үйлчилгээ хүртэлх бүх нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоож, иргэдийг онц шаардлагагүй бол дүүргээс гарахгүй байхыг уриалав.

Residents line up to be tested for Covid-19 in Wuhan, central China's Hubei province on August 3, 2021.

Эрх баригчид мөн оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглосон өндөр эрсдэлтэй дөрвөн хорооллыг тогтоожээ. Эрсдэлтэй гэж тодорхойлсон хэсгүүдийн оршин суугчид хашаанаасаа гарах боломжгүй гэсэн үг.

Энэхүү арга хэмжээ нь "хүмүүсийн урсгалыг цаашид бууруулж, халдвар дамжих эрсдлийг бууруулж, хамгийн богино хугацаанд Ковидгүй болоход чиглэв" гэж мэдэгдэлд дурджээ.

Зяншиа дүүргийн эрх баригчид мягмар гарагийн орой дөрвөн шинж тэмдэггүй халдвар илрүүлсэн тухай зарласны дараа удалгүй өргөн хүрээг хамарсан хязгаарлалт хийгдсэн. Уг тохиолдлуудын хоёр нь тогтмол хийгддэг шинжилгээгээр илэрсэн бол нөгөө хоёр нь тэдний ойр дотны хүмүүсээс олджээ.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч эхэлжээ
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч эхэлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.