Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч эхэлжээ

May be an image of 9 people and text

/2022.07.28/: “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 2022 оны 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоол батлагдсан.

Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэн та Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргана уу.

Эх сурвалж: БЕГ

Газрын тосны зарим бүтээгдэхүүний татварыг тэглэх хугацааг сунгалаа
Газрын тосны зарим бүтээгдэхүүний татварыг тэглэх хугацааг сунгалаа
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.