Мэргэжилтэн багш нар ажиллах сургуулиуд сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжилтэн багш нар ажиллах сургуулиуд сонгогдлоо

/2022.07.28/: Боловсрол, шинжлэх ухааны яам болон Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын гэрээгээр Монгол Улсад орос хэлний мэргэжилтэн 12 багшийг ажиллуулахтай холбоотой тус багш нарын ажиллах ерөнхий боловсролын сургуулиудын сонгон шалгаруулалт явагдлаа.

Шалгаруулалтад ерөнхий боловсролын 17 сургууль хүсэлтээ ирүүлснээс сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлагыг хангасан дараах ерөнхий боловсролын 12 сургуульд мэргэжилтэн багш ажиллана. Үүнд:

  • Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургууль
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль
  • Булган аймгийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
  • Говь-Сүмбэр аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
  • Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургууль
  • Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль
  • Сэлэнгэ аймаг Мандал сум ерөнхий боловсролын 2 дугаар сургууль
  • Увс аймаг Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургууль зэрэг сургуулиудад ажиллахаар болжээ.

Эх сурвалж: БЕГ

ВИДЕО: Зарим сургууль цэцэрлэгийг халаахад газрын гүний дулаан ашиглана
ВИДЕО: Зарим сургууль цэцэрлэгийг халаахад газрын гүний дулаан ашиглана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.