Цар тахлын давалгаанд бэлдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын давалгаанд бэлдэж байна

May be an image of 1 person, sitting and indoor

/2022.07.21/: Шадар сайд С.Амарсайхан бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын эмийн нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдад мэдээлэв.

May be an image of 4 people, people sitting, people standing, office and indoor

Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчүүлж байгаа ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу 10 мянга гаруй өвчтөнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй аж.

Ингэснээр 21 аймгийн 4 аймагт 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээллээ. Мөн дуслын шингэн болон шинж тэмдэгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын нөөцтэй байгаа бол , антибиотик, тариур, дуслын систем 2-6 сарын нөөцтэй хэмээн мэдээлсэн юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Ковидын үеийн гэлтгүй, бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэхийг хариуцсан агентлагт даалгалаа.

Мөн Шадар сайдын 2021 оны тушаалаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүрэг өгөгдсөн бөгөөд хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ШСАА

Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, хахууль авчээ
Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, хахууль авчээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.