Багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ

Зургийн тодорхойлолт алга байна.

/2022.07.21/: Боловсрол, шинжлэх ухааны яам, Юнеско-гийн Ази, Номхон далайн орнуудын боловсролын төв хамтран хэрэгжүүлдэг “Багш солилцооны хөтөлбөр”-т оролцохоор ерөнхий боловсролын 12 сургууль хүсэлтээ ирүүлснээс дараах сургуулиуд шалгарлаа.

1. Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургууль /5 багш/

2. Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль /5 багш/

3. Сүхбаатар аймгийн Наран сумын сургууль /3 багш/, Баруун-Урт сумын сургууль /2 багш/

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдах сургуулиуд дараах шаардлагыг хангасан байна.

Ерөнхий шаардлага /багш/:

  • 5-аас дээш жилийн ажилласан туршлагатай
  • Гадаад хэлний шаардлага хангахуйц мэдлэгтэй
  • Мэдээлэл технологийн ур чадварыг бүрэн эзэмшсэн

Сургуулиудын давуу тал:

  • Олон улсын болон БНСУ-ын чуулга уулзалтад оролцож байсан туршлагатай
  • Багш солилцооны хөтөлбөр, төсөл хөтөлбөрт хамрагдаж үр дүнг тооцон амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай
  • Оролцогч багш нарын өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй ажлууд нь үр дүнд хүрсэн /идэвх санаачилгатай баг бүрдүүлсэн/
  • Олон улсын уралдаан тэмцээнд оролцож гаргасан амжилтыг нотлох баримтаар ирүүлсэн.

Ийнхүү дээрх сургуулиудын 12 багш БНСУ-д Багш солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.

Эх сурвалж: БЕГ

“Тамгагүй төр“ жүжгийг эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилуулжээ
“Тамгагүй төр“ жүжгийг эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилуулжээ
 
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.