Европын холбооноос шатахууны хэрэглээгээ бууруулахыг анхаарууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын холбооноос шатахууны хэрэглээгээ бууруулахыг анхаарууллаа

EU Tells Members to Cut Gas Usage amid New Putin Warning | Asharq AL-awsat

/2022.07.21/: Европын холбоо лхагва гарагт улс орнуудад шатахууны хэрэглээний онцгой үеийн төлөвлөгөө гаргах, хэрэглээг танахгүй бол Орос улс нийлүүлэлтээ зогсоосноор ирэх өвөл шатахууны хомсдол үүсэж магадгүй гэдгийг анхаарууллаа.

Европын холбооноос улс орнуудад ирэх 8 сарын турш түлшний хэрэглээгээ багасгах арга хэмжээний төлөвлөгөөг санал болгох бөгөөд энэ нь нийлүүлэлтийн онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх сайн дурын арга хэмжээ байх юм. Европын холбооны албаны хүний хэлснээр ингэснээр шатахууны хэрэглээ 10-15 хувиар буурна гэж тооцоолсон байна.

Тодруулбал: Орос Украйны дайнд Европын улс орнууд Украйнд дэмжлэг үзүүлсний улмаас Москва цаашид нийлүүлэлтээ хязгаарлах хариу арга хэмжээ авч байгаа учир Европын улс орнууд ирэх өвлийн шатахууны хомсдолд орох нөхцөл үүсээд байна. Жишээ нь Оросын “Газпром” компани Европийн холбооны зарим улс руу шатахуун нийлүүлэхээ аль хэдийн зогсоосон байна.

Эх сурвалж: АМГТГ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.