“Ковид, Украинд өрнөж буй дайны улмаас дэлхий дахин ҮНИЙН ШУУРГАНД өртөж байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковид, Украинд өрнөж буй дайны улмаас дэлхий дахин ҮНИЙН ШУУРГАНД өртөж байна”

/2022.7.20/ “Үнийн өсөлт, инфляци гэдэг эрэлт, нийлүүлэлтээс шууд шалтгаалдаг зах зээлийн бодит илэрхийлэл юм.

Бид хязгаарлагдмал нөөц бололцоотой, харин иргэд хязгааргүй хүсэлтэй. Хэрэв хүмүүс ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг хэт ихээр худалдан аваад л эхэлвэл тухайн бүтээгдэхүүний үнэ өсөх нь гарцаагүй” гэж The Guardian сайтад бичжээ.

Цааш нь өгүүлэхдээ “Бид энэ удаад тун өөр нөхцөл байдалтай нүүр тулгарлаа. Украинд өрнөж буй дайны улмаас дэлхий дахин улаан буудай болон газрын тосны томоохон асуудалтай учирлаа. Мөн Хятад улсын “Ковидгүй байх” бодлого нь томоохон үйлдвэрүүдийг зогсоож байна. Урт хугацаанд үргэлжилсэн ковидын улмаас үүссэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн дэлхийн хомсдол, гачигдал, зогсолт одоо ч арилж амжаагүй байна” гэжээ.

Оросын өдүүлсэн Украины дайн болон ковидын улмаас Австралид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бусад улс оронтой адил гаарч байгаа юм. Гэвч Шинэ Зеланд, Их Британи зэрэг улсуудтай харьцуулахад “харьцангуй гайгүй” хэмээж буй. Сүүлийн 20 жилд Австралид инфляцийн түвшин нь 5,1хувьтай байжээ. Гэтэл ердөө сүүлийн хэдхэн сарын дотор 6,3 хувь болж нэмэгдсэн юм.

Эх сурвалж: ABC news, Daily mail

Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна
Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.