Есдүгээр сарын нэгэнд хичээл зэрэг эхлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есдүгээр сарын нэгэнд хичээл зэрэг эхлэхгүй

/2022.07.20/: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан боловсролын салбартай холбоотой шийдвэрүүдийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Их, дээд сургуулийн оюутнуудын хичээл есдүгээр сарын нэгний өдөр зэрэг эхлэхгүй гэдгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ. Тэрээр:

-Энэ жил төрийн болон төрийн бус их дээд сургуулиуд нийт 30 мянга орчим шинэ оюутнаар нэмэгдэх таамаг байна. Үүнийг дагаж нийслэлд ачаалал үүсдэг. Тиймээс их, дээд сургуулийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын хичээлийг нийслэлийн ачаалалтай уялдуулж зохион байгуулна.

Тухайлбал, ахлах курсийн оюутнуудын хичээлийг орон нутагт практикаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Их, дээд сургуулийн хичээл хэзээ эхлэх талаар удахгүй зарлана. Өөрөөр хэлбэл, 1-4-р курсийн оюутнуудын хичээлийн эхлэх хугацааг бид сургууль, сургуулиар нь жич зарлана гэв.

Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгад их засвар хийж байна
Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгад их засвар хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.