Үерийн далан руу автомашинтайгаа унажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн далан руу автомашинтайгаа унажээ

/2022.07.20/: Өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт”-ын гүүрний баруун урд үерийн даланд автомашин унасан.

Осолд орсон автомашинаас иргэдийг гаргах гэсэн боловч чадахгүй байгаа тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэд “Приус-30” загварын суудлын автомашинтай үерийн далан руу унаж автомашин дотроосоо гарч чадахгүй байсныг 7 минут ажиллаж эсэн мэнд гарган Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Хилээр нэвтрэх экспортын гарц нэмэгдэж байна
Хилээр нэвтрэх экспортын гарц нэмэгдэж байна
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.