ВИДЕО: Автобензиний үнийн өсөлтийн эсрэг хийсэн арга хэмжээнүүдийг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Автобензиний үнийн өсөлтийн эсрэг хийсэн арга хэмжээнүүдийг танилцууллаа

/2022.07.20/: Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг Засгийн газар, УУХҮЯ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гаарч байгаа ч Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2022 оныг дуустал АИ92 шатахууны үнэ 2390 төгрөгт хэвээр байхаар болсон. Өөрөөр хэлбэл, Роснефть компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35,3 хувийн хөнгөлөлтийг манай улсад үзүүлж байгаа хэрэг юм.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн зах зээл дээр 2022 он гарснаас хойш АИ92 бензиний хувьд 72 хувийн үнийн өсөлт үзүүлээд байна.

Үүний зэрэгцээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг дурьдвал:

1. 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганаар "Гол нэрийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийг батлуулсан.

2. ЗГ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 160 дугаар тогтоолоор импортлогч ААН-үүдийн худалдан авах Аи-92 автобензиний урьдчилгаа төлбөрт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын өрийн баталгаа гаргуулан Монголбанкны хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгуулсан.

3. ЗГ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Аи-92 автобензиний гаалийн албан татварыг "0" хувь, Дизель түлшны онцгой албан татварыг "0" төгрөг болгосон.

4. УУХҮЯ-аас Роснефть НХН-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хэлцэл хийсний үр дүнд Аи-92 автобензинийг 4, 5, 6-р сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгөөр 840 доллараар худалдан авахаар тохиролцсон.

5. 2022 оны дөрөвдүгээр сарын 05, дөрөвдүгээр сарын 12, дөрөвдүгээр сарын 28, зургаадугаар сарын 07, долоодугаар сарын 04-ны өдрүүдэд УУХҮЯ-наас Роснефть НХН комданид 5 удаагийн албан захидал илгээсэн зэрэг арга хэмжээнүүдийг авчээ.

Өнгөрсөн 24 цагт ковидын 243 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагт ковидын 243 тохиолдол бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.