/2022.7.10/ Үндэсний их баяр наадам долоодугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ.
Өнөөдөр наадмын дүнгээ гаргалаа.
- Тэргүүн байранд Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг орж УЛСЫН МЭРГЭН
- Дэд байранд Баян-Өлгий аймгийн “Алдар Жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл,
- Гуравдугаар байранд Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр
- Дөрөвдүгээр байранд Баян-Өлгий аймгийн “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав,
- Тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга нар орлоо.
Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг бөгөөд онооны систем нь сум нь байг оноод зогсохгүй цааш гурван метрийн цаана давж байж тооцогддог онцлогтой.
Энэ жилийн урианхай сурын харваанд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь зэрэг аймгуудаас 330 гаруй харваачид онч мэргэнээ сорин оролцлоо.
Эх сурвалж: enaadam