Зориулалтын бус завь, гудас, дугуйн хаймар ашиглан сэлэх нь эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зориулалтын бус завь, гудас, дугуйн хаймар ашиглан сэлэх нь эрсдэлтэй

/2022.07.08/: НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1154 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн.

Нийт дуудлага мэдээллийн 1085 буюу 94 хувийг объектын гал түймэр, тав буюу 0.4 хувийг ой хээрийн түймэр, 64 буюу 5.6 хувийг аврах ажиллагааны дуудлага эзэлж байна. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 1420 иргэний амь нас, эрүүл мэнд, 48 тэрбум 545 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Иргэд гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран гол, нуурын завьт болон эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангуулж, гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, иргэд олноор цуглардаг гол дагуу эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбарыг шинэчлэн байрлуулж буй юм.

Эх сурвалж: НЗДТГ

Монгол, Сингапур Улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол, Сингапур Улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.