Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллана

/2022.07.08/: Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана.

Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллана.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байгаа аж. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангуулаад байна.

Та бүхэн зөвшөөрөлтэй байршилд, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

Санал хүсэлт, гомдол, мэдээллийг Улаанбаатар хотод 7012-8012 дугаарын утсаар, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд холбогдож ирүүлээрэй.

Эх сурвалж: МХЕГ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.