/2021.08.12/ Энэ жил ногоочид Баянзүрх дүүрэгт Жуковын талбай, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр хураамжгүйгээр борлуулж болох аж.
Харин хэрэглэгчдэд зөвхөн Ховдын хөрсөнд ургасан бүтээгдэхүүн борлуулах юм байна. Үүнээс гадна хүнс ногооныхоо хадгалалт, эрүүл ахуйн шаардлагыг хангах тал дээр онцгойлон анхаархыг хүслээ.
Дээрх газруудад очиж ногоогоо борлуулахдаа эхлээд гэрээ байгуулах юм байна. Гэрээ байгуулсан тохиолдол өнөөдрөөс эхлэн ногоо, жимс жимсгэнээ худалдаалж болох ажээ.
Холбогдох утасны дугаар: Баянзүрх дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн дарга Ч.Мэндбаяр /99291218/, Чингэлтэй дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс /99168440, 99008382/