/2021.08.13/ Өчигдөр буюу наймдугаар сарын 12-нд цагдаагийн байгууллагад нийт 1983 дуудлага мэдээлэл иржээ. Үүний 1191 нь зөрчлийн талаар мэдээлэл байсан бол 91 дуудлага нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байсан юм.
- Наймдугаар сарын 12-нд 91
- Наймдугаар сарын 11-нд 79
- Наймдугаар сарын 10-нд 83
- Наймдугаар сарын 9-нд 123
- Наймдугаар сарын 8-нд 113 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн байгаа нь энэ төрлийн үйлдэл буурахгүй байгааг харуулж байна.
144 иргэнийг эрүүлжүүлсэн бөгөөд үүний 120 нь нийслэлд, 24 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Нийт гомдол, мэдээлэл |
1983 |
|
Зөрчил |
1191 |
|
Гэмт хэргийн шинжтэй |
66 |
|
Хулгайлах |
21 |
|
Гэр бүлийн хүчирхийлэл |
91 |
|
Согтуугаар автомашин жолоодсон |
58 |
|
Эрүүлжүүлсэн |
144 |
|
Хүний биед халдах |
60 |
|
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих |
128 |
|
Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах |
98 |
|
Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах |
60 |
Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарт өгөх боломжтой.