Наадмын үйл ажиллагааг 2,3 тэрбум төгрөгөөр зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын үйл ажиллагааг 2,3 тэрбум төгрөгөөр зохион байгуулна

/2022.06.08/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Баяр наадам зохион байгуулах хорооны дарга Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баяр наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Энэ жилээс эхлээд хаалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг болж байгаа. Баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-нд орон даяар зохион байгуулна. Харин тэгш ой тохиож буй таван аймаг долоодугаар сарын 29-ний дотор наадмаа хийнэ.

Төрийн ёслол хүндэтгэлийн концертыг өмнө нь Соёлын төв өргөөнд зохион байгуулдаг байсан бол энэ жил Төв талбайд хийнэ. Түүнчлэн Хүй долоон худагт Улаанбаатарын үдэш цэнгүүн болно. Наадмын үйл ажиллагаанд жилд 3 тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэхдээ энэ жил төсвийн тодотгол хийгдэж 2,3 тэрбум төгрөг болсон гэлээ.

С.Амарсайхан: Махны асуудалтай холбогдуулан НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно
С.Амарсайхан: Махны асуудалтай холбогдуулан НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.