С.Амарсайхан: Махны асуудалтай холбогдуулан НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Махны асуудалтай холбогдуулан НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно

/2022.06.08/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газраас өнөөдөр Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспорттой холбоотой багц арга хэмжээг авч, зарим шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан:

-Дулааны аргаар мах боловсруулдаг 31 ААН, үйлдвэр байдгаас 16 үйлдвэрийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар боллоо. Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүртэл бүх үйл ажиллагааг стандартыг шинэчлэн зохицуулахаар өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Ингээд шинэ стандартыг мөрдүүлэх ажил шуурхай эхэлнэ. Энэ нь зөвхөн Эмээлтэд мах боловсруулах үйлдвэрүүдэд үйлчлэхгүй. Монгол Улсад мах худалдаалж буй бүх аж ахуйн нэгжид хамаарна. Хүнсний хууль тогтоомжинд яаралтай өөрчлөлт оруулж, стандартыг хуулчилж өгнө.

Түүнчлэн махны асуудалтай холбогдуулан хяналт, шалгалт хийгээгүй ажлын хариуцлага алдсан СХД-ийн мэргэжлийн хяналтын газрын бүрэн бүрэлдэхүүнийг өөрчилж, НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно гэлээ.

Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг ХОРИГЛОЛОО
Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг ХОРИГЛОЛОО
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.