Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг ХОРИГЛОЛОО
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг ХОРИГЛОЛОО

/2022.06.08/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газраас өнөөдөр Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспорттой холбоотой багц арга хэмжээг авч, зарим шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадагшаа экспортлохыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Түүнчлэн дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттайгаар нийслэл хотоос гаргахаар болсон байна. Энэ ажлыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгажээ.

Мөн эмээлтийн махны үйлдвэртэй холбоотойгоор буруутай этгээдүүдэд арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг Ерөнхий сайд хатуу анхааруулсан байна.

Хотын дарга нийслэлчүүдэд талархал илэрхийлжээ
Хотын дарга нийслэлчүүдэд талархал илэрхийлжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.