Академич С.Нарангэрэлд Япон Улсын Элчин Сайдын өргөмжлөл хүртээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Академич С.Нарангэрэлд Япон Улсын Элчин Сайдын өргөмжлөл хүртээлээ

/2022.06.06/: Монгол Улсад суугаа Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр Элчин сайдын өргөөнд болов.

Уг өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаа Академич С.Нарангэрэлд хүртээжээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Х.Кобаяши өргөмжлөлийг гардуулахдаа “Монгол Улсын Их Сургуулийн Эмирет профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Содовсүрэнгийн Нарангэрэл Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академичийн хувиар эрх зүйн боловсрол, судалгааны чиглэлээр олон жил амжилттай ажиллаж ирсэн бөгөөд Эмирет профессор С.Нарангэрэл нь Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Япон Улсын Нагояагийн Их Сургуультай сургалт ба эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлж, 2006 онд Япон эрх зүйн боловсрол, судалгааны төвийг байгуулахад хүчин зүтгэх зэргээр өнөөг хүртэл хоёр орны эрх зүйн боловсрол, эрдэм шинжилгээний харилцааг өргөн хүрээтэй манлайлан авч явж ирсэн билээ” гэж онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ХЗДХЯ

Хөвсгөлд сураггүй болсон хүүгийн цогцсыг хуучин зоориноос олжээ
Хөвсгөлд сураггүй болсон хүүгийн цогцсыг хуучин зоориноос олжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.