Хөвсгөлд сураггүй болсон хүүгийн цогцсыг хуучин зоориноос олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлд сураггүй болсон хүүгийн цогцсыг хуучин зоориноос олжээ

/2022.06.068/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 12:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О 14 настай, эрэгтэй нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Тухайн хүүхэд зургаадугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан ажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Ази Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар хурал эхэллээ
Ази Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар хурал эхэллээ
 
Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.