Баян-өлгий аймаг дахь тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-өлгий аймаг дахь тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна

/2021.08.12/: Баян-Өлгий аймагт коронавирусын халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Үүнээс шалтгаалан энэ сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоохоор болоод байгаа билээ.

Өвчний тохиолдол Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын ажилчдаас илэрч эхлээд байгаа нь эрсдэл өндөр байгааг харуулж байна. Сүүлийн 7 хоногийн байдлаар тус аймагт нэг өдөрт 516 тохиолдол бүртгэгдсэн нь орон нутагт гарсан хамгийн өндөр тоо бөгөөд сүүлийн 2 өдөр тогтмол 200-с дээш гарч байна. Өнөөдрийн байдлаар нийт коронавируст халдвараар өвчилсөн тоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дараа орж байна.

Ингэж ихээр гарч байгаа шалтгааныг тус аймагт хурим, найрын арга хэмжээг ихээр зохион байгуулсан, аялал жуулчлалын улирал таарсантай холбон тайлбарлаж байна.

Халдвар бүртгэгдвэл 14 хоног зайн сургалтад шилжүүлнэ
Халдвар бүртгэгдвэл 14 хоног зайн сургалтад шилжүүлнэ
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.