Халдвар бүртгэгдвэл 14 хоног зайн сургалтад шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдвар бүртгэгдвэл 14 хоног зайн сургалтад шилжүүлнэ

/2021.08.12/ Цэцэрлэгийн нэг ангид ковидын халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн ангийн хүүхдүүдийг 14 хоног зайн сургалтад шилжүүлнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Тиймээс энэ жил СӨБ-ын хичээл танхимаар болон алсын зайнаас гэсэн хоёр хувилбараар орох юм байна. Хэрэв халдвар бүртгэгдэхгүй бол цаашид танхимаар үргэлжилнэ гэлээ.

Мөн үүнтэй холбоотойгоор цэцэрлэгт мөрдөх түр журмыг боловсруулж байгаа аж.

4,5 насныхныг эцэг эхийнх нь хүсэлтээр бүх хүүхдийг цэцэрлэгт бүртгэнэ. Эцэг эх цэцэрлэгтэй гэрээ байгуулж зөвшөөрсөн тохиолдолд танхимаар хичээлнэ. Харин танхимаар хичээллэхэд эрсдэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд хүүхдээ зайн сургалтад хамруулж болох аж.


Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийн хувийн хэрэгслийг 3 сараар бэлтгэх шаардлагатай. Мөн цагаан хорхой, шээсний шинжилгээ өгүүлсэн байх шаардлагатай аж.

Түүнчлэн хүүхдэд тоглоом болон хүнсний зүйл өгч явуулахгүй байхыг хүслээ.

Энэ жил 1928 тусгай хэрэгцээт хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Энэ төрлийн хүүхдэд багш нар нэг бүрчлэн тусгайлан хандаж, харьцах шаардлагатай байдаг тул мөн л халдварын дэглэм сайтар барихыг багш нараас шаардаж байгаа.

2-3 настай хүүхэд халдварлах тохиолдол багассан. Бага насны хүүхдийг цэцэрлэг хүлээн авч болно гэсэн шийдвэрийг ЭМЯ өгсөн тохиолдолд энэ насны хүүхдийг цэцэрлэг хүлээн авах боломжтой болно. Мөн тэр үед 4-5 настай хүүхэд нэг ангиа дүүргэн хичээллэх боломжтой болно.

Сургуулийн орчинд хоол боловсруулах үйлчилгээ эрхэлж байгаа газар түрээсийх байх ёсгүй байдаг. Гэтэл хөрсөн дээрээ нийслэлийн сургуулийн 80 хувь нь, орон нутгийн сургуулийн 20 хувь нь түрээсийн цайны газар байдаг. Энэ байдлыг цаашдаа байхгүй болгож түрээсийн бус төрийн цайны газар байгуулах шаардлагатай.

Цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа маск зүүхгүй
Цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа маск зүүхгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.