Ази Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар хурал эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ази Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар хурал эхэллээ

/2022.06.06/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна.

Хурал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Хурлаар:

  • Сурлагын хоцрогдлыг нөхөх, суралцахуйн хямралыг даван туулах
  • Боловсрол дахь тэгш байдал, хүртээмж, жендэрийн асуудал
  • Дижитал шилжилт
  • Дээд боловсрол, насан туршдаа суралцахуй
  • Боловсролын эдийн засаг ба засаглал
  • Боловсролын чиг хандлага /ESD, GCED, эрүүл мэнд болон сайн сайхан байдал/
  • Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа ба боловсрол
  • Өсвөр үе, залуучуудын суралцахуй болон ур чадварыг
  • хөгжүүлэх
  • Багшлахуй
  • Боловсролын хяналт шинжилгээ, үнэлгээ гэсэн чиглэлүүдээр салбар хуралдаанууд явагдана.

May be an image of 6 people, people standing, suit and indoor

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын үеэр Тайландын Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхаж, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Шигэрү Аояги, ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга хатагтай Тамара Растовак Сиамишвили, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комини, Тайландын боловсролын сайд нартай албан уулзалт хийж, Ази, Номхон далайн бүсийн сайд нарын Дугуй ширээний уулзалтад оролцох аж.

Эх сурвалж: БШУЯ

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөлд хамтран ажиллах боломжтой гэлээ
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөлд хамтран ажиллах боломжтой гэлээ
 
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.