Цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа маск зүүхгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа маск зүүхгүй

/2021.08.12/: Боловсрол шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын хичээлд юу анхаарах талаар дараах мэдээллийг өглөө.

"Хүүхэд ангидаа маск зүүхгүй гараа ариутгаад нэвтэрнэ. Эцэг эхчүүд шаардлагагүй тохиолдолд гадагшаа гарахгүй байх нь цэцэрлэгийн насны хүүхдийн сургалт танхимаар тасралтгүй үргэлжлэхэд чухал нөлөөтэй юм.

Гэрээс нь тоглоом хүнсний зүйл оруулахгүй.

Ангидаа тоглоом сургалтын хэрэгслийг хүүхдүүд хоорондоо дамжуулахгүй.

Хүүхдүүд анги дээрээ шүдээ угаахгүй.

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй ажиглахыг зөвлөж байна.

Цэцэрлэг танхимын журмаар эхэлнэ. Эцэг эхчүүд хүүхдээ танхимын сургалтад хамруулах боломжтой гэж үзвэл явуулж болно.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн анги дүүргэлт хамгийн ихдээ 25 байх"-аар шийдвэрлэжээ.

Дарханы замын явц ямар байна вэ?
Дарханы замын явц ямар байна вэ?
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.