7 сартай хүүхэд моринд өшиглүүлж амиа алдсан хэрэг гарчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

7 сартай хүүхэд моринд өшиглүүлж амиа алдсан хэрэг гарчээ

/2022.06.06/ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 7 сартай хүүхэд моринд өшиглүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд ирсэн байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад нүүдэл хийн, гэр барьж байх үеэр 7 сартай хүүхэд моринд өшиглүүлж амь насаа алджээ.

Сэрэмжлүүлэг: Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалтын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа билээ. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Крипто биржийн нэр барьж залилан хийсэн этгээдийг илрүүлжээ
Крипто биржийн нэр барьж залилан хийсэн этгээдийг илрүүлжээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.