/2021.08.12/ Монгол улсад анхдагч болж, иргэдийг цахим орчинд мэтгэлцэхэд хүргэсэн агаарын ресторан дэлхий дахинд хэдийнээ нээгдэж, үйл ажиллагаагаа явуулдаг байна. Бельги улсад анхлан нээгдэж байсан энэ төрлийн ресторан өдгөө дэлхийн 45 гаруй оронд түгжээ.
- Их Британи, Лондон хот
Зуны улиралд зөвхөн эрэлхэг хүмүүст зориулж 22 суудалтай кран 30 метрийн өндөрт хөөрч өглөөний цай, оройн хоолоор үйлчилдэг ресторан бий. Өглөөний цайны үргэлжлэх хугацаа нь 45 минут бол оройн хоолны үргэлжлэх хугацаа багадаа нэг цаг юм. London in the Sky агаарын рестораны захиалга жилийн өмнөөс л дүүрэх тохиолдол байдаг ажээ. Тасалбар нь нэг хүний 72 америк доллар юм.
- Арабын Нэгдсэн Эмират Улс, Дубай хот
50 метр өндөрт өргөгдсөн кранд суугаад өглөөний цай, өдөр оройн зоог барих боломжтой. Мөн төрсөн өдрийн үдэшлэг, цайны үдэшлэг ч хийж болох юм.
- АНУ, Лас Вегас хот
Dinner in the Sky Las Vegas ресторан нь 2013 онд нээгдсэн байна. Газраас 55 метрийн өндөрт байрлах кран дээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 22 үйлчлүүлэгч болон ахлах тогооч, зөөгч нарыг багтаах хүчин чадалтай юм. Энэ ресторанд нэг хүн оройн зоог барихад 290 америк доллар төлнө.
- Сингапур улс
45 метрийн өндөрт байрлах нэгэн ресторан
- Финланд улсын нийслэл Хельсинки хот
Оройн зоогонд 19:30, 21:30 цагуудад орох боломжтой. 150 америк доллар төлж байж нэвтрэх боломжтой.
Тэгвэл нийслэл Улаанбаатар хотод нээгдэх гэж буй Ub in the Sky ресторан дараах байдалтай харагдана. Энэ ресторан нь одоогоор нээлтээ хийгээгүй байгаа болно.