/2022.06.02/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний чуулган, үзэсгэлэн худалдааг 2022 оны зургаадугаар сарын 06-10-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний салбарын үйл ажиллагаатай танилцах уулзалт, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний чуулган, хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгуулах юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ