Хятадын байлдааны онгоцууд Хойд Солонгост тагнуулын нислэг үйлдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын байлдааны онгоцууд Хойд Солонгост тагнуулын нислэг үйлдэж байна

A Canadian CP-140 maritime patrol aircraft lands at Marine Corps Base Hawaii in 2018.

/2022.06.02/: НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд тусалж буй Канадын ажиглалтын онгоцыг Хятадын онгоцууд удаа дараа сандаргаж, багийнхан нь бие биенээ харахаар ойрхон нисч байна гэж Канадын арми мэдэгдэв.

Зарим тохиолдолд Хятадын байлдааны онгоцууд маш ойрхон зөрдөг бөгөөд Канадын онгоцууд мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд чиглэлээ өөрчлөх шаардлагатай болдог байна.

"Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын Хүчний нисэх онгоцууд олон улсын агаарын аюулгүй байдлын хэм хэмжээг дагаж мөрдөөгүй, ингэж ойр зөрж байгаа нь мэргэжлийн бус бөгөөд Канадын Хааны Агаарын Хүчний ажилтнуудын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна" гэж Канадын Зэвсэгт хүчний хэвлэл мэдээллийн албаны дарга Дан Ле хэлэв.

A Royal Canadian Air Force CP-140 Aurora arrives at Goose Bay, Newfoundland and Labrador, in 2021.

Канад улс Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг NEON ажиллагааны хамгийн сүүлийн ажиллагааны үеэр энэхүү үйл явдлууд болсон гэв. Гэхдээ тодорхой огноо заагаагүй ч ингэж тааралдах явдал улам бүр нэмэгдэж байгаа гэлээ.

Эх сурвалж: CNN

Д.Оюунбадам: Төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог сайжруулах шаардлагатай байна
Д.Оюунбадам: Төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог сайжруулах шаардлагатай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.