Он гарсаар соёлын өвтэй холбоотой гэмт хэрэг 7 бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар соёлын өвтэй холбоотой гэмт хэрэг 7 бүртгэгджээ

/2021.08.12/ Энэ оны эхний найман сарын байдлаар соёлын өв, түүх соёлын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг 7 бүртгэгдсэн байна.

Үүний зургааг нь цагдаагийн байгууллага илрүүлэн, холбогдох этгээдүүдийг барьсан аж.

Гэмт хэрэгт холбогдсон 5 иргэний хоёр нь өмнө нь хоригдож байсан бөгөөд өршөөлийн хуулиар суллагдсан ажээ. Эдгээр этгээд нь аялал зугаалгаар явах нэрийдлээр орон нутгийн музей рүү орж хулгайлах зүйлсээ судалдаг байна.

No description available.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр, "Музей, соёлын өв хадгалах газруудын харуул хамгаалалт сул байгаа нь хулгай гарах үндэс болж байна. Соёлын өвийн гэмт хэргүүд зохион байгуулалттай болсон. Мэдээж худалдан авагч, худалдаалагч байгаа. Мөн тэднийг холбодог зуучлагч бий. Энэ тал дээр бид олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байна" гэв.

Улсын хөрөнгөөр хийж буй төслүүдийн стандартыг хангуулж байна
Улсын хөрөнгөөр хийж буй төслүүдийн стандартыг хангуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.