Өсвөрийн шилдэг цаначид БНСУ-д сургалтад хамрагдаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөрийн шилдэг цаначид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

May be an image of 6 people, people standing and outdoors

/2022.05.31/: МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНСУ-ын ҮОХ-ны төлөөлөлтэй уулзах үеэрээ 2024 онд тус улсад залуучуудын өвлийн олимп болохыг тохиолдуулан тамирчдаа бэлтгэл, сургалтад хамруулах талаар ярилцсан.

Энэхүү яриа өдгөө бодит ажил болж, “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод оролцох өсвөрийн цаначид “Пёнчан-2018 өв сан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д сургалтад хамрагдаж байна.

May be an image of 8 people and people standing

Тус сургалтад гүйлтийн цана, уулын цана, сноубордын төрлөөр хичээллэж буй, 2006-2009 онд төрсөн зургаан тамирчин нэг багшийн хамт 14 хоногийн турш хамрагдах юм.

Энэхүү хөтөлбөрт манай улсын өсвөрийн шилдэг тамирчид болох “Ski master” клубийн Т.Өсөх-Ирээдүй, Төв аймгийн “Зандан хүлэг” клубийн А.Хүслэн, Н.Мөнгөнцэцэг, Хэнтий аймгийн тамирчин Х.Эрдэнэтунгалаг, уулын цанын төрөлд “Mongeit” клубийн М.Манлайжав, сноубордын төрөлд “Эхлэл team” клубийн М.Мөнх-Од нар шалгаран оролцож байна.

May be an image of 7 people, people standing and indoor

Эх сурвалж: МҮОХ

Чехийн мэргэжилтнүүд тахийг сэлгэн нутагшуулахыг хүслээ
Чехийн мэргэжилтнүүд тахийг сэлгэн нутагшуулахыг хүслээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.