Д.Тогтохсүрэн: Яллагдагчаар татагдсан гишүүдийг гишүүчлэлээс түдгэлзүүлэх эсэх нь бүлгийн асуудал биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Яллагдагчаар татагдсан гишүүдийг гишүүчлэлээс түдгэлзүүлэх эсэх нь бүлгийн асуудал биш

/2022.50.30/ УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Ойрын үед Засгийн газраас хэд хэдэн хуулийг яаралтай өргөн барих шаардлагатай байна гэж үзэж байгаа. Үүн дотор эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хууль байна. Одоогийн байдлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, Газрын тухай багц хууль, Баялгийн сангийн тухай хуулиудыг өргөн барихад бэлэн болоод байна. Төрийн өмчит компаниудын тухай хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа гэв.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Яллагдагчаар татагдсан гишүүдийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа юу?
-Энэ бол бүлгийн асуудал биш. Энэ бол намын хяналтын байгууллагын асуудал. Намын дүрэмд заасны дагуу хийдэг үйл ажиллагаа хийгээд явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тиймээс энэ бол бүлэгт ямар ч хамааралгүй зүйл.

-Баяр наадмын тухай 2 хуулийн төсөл үзэл баримтлалын хувьд ямар ялгаатай байна вэ? Тухайлбал хурдан морийг эрлийз, монголоор ялгаж уралдуулах, сэрвээний өндрийг хэмжих зэрэг маргаантай асуудлууд байна. Энэ асуудал бүлгийн хуралдаанаар яригдсан уу?
-Х.Болорчулуун гишүүний сэрвээний өндрийг хэмжиж уралдуулах хуулийн төсөл өргөн барьсан. Их нас гэхэд 141 см гээд хэмжээг нь заачихсан хуулийн төсөл байгаа. Харин Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд ХХААХҮ-ийн сайд хурдан морины өндөр, угшлыг тодорхойлох зэрэг асуудлыг оруулж ирсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгээс тодорхой ажлуудаа бэлтгээд бүлгийн хурлаар оруулж ирж, зарим зүйлийг шийдвэрлэнэ. Тиймээс баяр наадмын тухай хууль дээр хурдан ажиллаж, зургаадугаар сарын 15,20 гэхэд батална гэсэн байр суурьтай байна.

Марк Мелеард: Бидний нээж илрүүлсэн Зөөвч-Овоо бол ДЭЛХИЙД ЭХНИЙ 10-т орох том орд
Марк Мелеард: Бидний нээж илрүүлсэн Зөөвч-Овоо бол ДЭЛХИЙД ЭХНИЙ 10-т орох том орд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.