Ховд, Хөвсгөл аймгийн нутгаас олдсон гурван бамбаруушийг байгальд нь буцаан тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд, Хөвсгөл аймгийн нутгаас олдсон гурван бамбаруушийг байгальд нь буцаан тавьжээ

/2022.05.30/ Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг эх байгальд нь буцаан тавьжээ.

Уг баавгайн бамбаруушуудыг өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж байсан юм. Тэгвэл өчигдөр Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаан тавьсан байна.

Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумдын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байна.

Хүрэн баавгайг хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологи экологи онцлогийг тусгайлан судалж, хамгаалах арга боловсруулах, байршил нутаг дахь хүний дам нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, амьдрах орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалалтад авах, зах зээл дээрх баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, ган, зудын гамшигт нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, удмын санг хадгалах зэргээр хамгаалах арга хэмжээг авдаг байна.

гадаа нарын зураг байж магад

амьтан нарын зураг байж магад

Эх сурвалж: БОАЖЯ

Монголын триатлоны стандарт зайн шинэ дээд амжилт тогтоолоо
Монголын триатлоны стандарт зайн шинэ дээд амжилт тогтоолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.