“Хүүхдэд ээлтэй монгол“ үндэсний чуулган зохион байгуулагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдэд ээлтэй монгол“ үндэсний чуулган зохион байгуулагдлаа

/2022.05.27/: МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар зохион байгуулагдаж буй "Хүүхдэд ээлтэй Монгол" хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр 09.00 цагаас 13.00 цагийн хооронд төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Чуулганы үеэр төрийн байгууллага, яамдууд хариуцсан салбарт хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг танилцуулан хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй зохион байгуулж ажиллах талаараа болон хүүхэд хамгааллын чиглэлээр хийх ажлаа амлалт болгон танилцуулж байснаараа онцлог чуулган боллоо.

Чуулганд хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн 21 аймаг 9 дүүргийн 747 үүрэг хүлээгч нар оролцлоо.

Эх сурвалж: ЦЕГ

Боловсролын сэтгэл зүйчид 53 мянган сурагчид тусламж үзүүлж, 74 ОНЦГОЙ КЕЙСИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
Боловсролын сэтгэл зүйчид 53 мянган сурагчид тусламж үзүүлж, 74 ОНЦГОЙ КЕЙСИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.