Халдвар авсан элсэгчдээс есдүгээр сард нөхөн шалгалт авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдвар авсан элсэгчдээс есдүгээр сард нөхөн шалгалт авна

/2021.08.11/ Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг хүргэлээ.

Энэ жил нийт 40.420 хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

Үүний 8638 хүн нь өмнөх оны төгсөгчид бол үлдсэн 31.782 элсэгчид энэ оны төгсөгч юм.

ЭЕШ-ыг нийт 10 хичээлээс сонгож өгөх боломжтой. Энэ жил:

  • 27.951 буюу хамгийн их шалгуулагч Математикийн хичээл сонгосон бол,
  • 1.150 буюу хамгийн бага шалгуулагч Орос хэлний хичээл сонгожээ.

Шалгалтын ангид нийт 12-15 хүүхэд орохоор заагджээ.

Улаанбаатар хотод нийт 40 байранд шалгалт авах бол, орон нутагт нийт 41 байранд шалгалт авна.

Математик, физик, газар зүйн хичээлийн шалгалтыг 100 минутанд авах бол үлдсэн Монгол хэл, Англи хэл, Орос хэл, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгэм судлал гэсэн долоон хичээлийн шалгалтлыг 80 минутын хугацаанд авна.

Сургуульд орж гарах хэсгийг нарийн тодорхой зааж өгчээ.

Наймдугаар сарын 9-нөөс хойш халдвар авсан элсэгчдийн эрх ашгийг хүндэтгэж, есдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд шалгалтыг нөхөж авна.

Баян-Өлгий аймаг: Халдварын тархалтыг намраас урьтаж хумих төлөвлөгөөтэй байна
Баян-Өлгий аймаг: Халдварын тархалтыг намраас урьтаж хумих төлөвлөгөөтэй байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.