Оросын 2,407 иргэн оршин суух зөвшөөрөл авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын 2,407 иргэн оршин суух зөвшөөрөл авчээ

/2022.05.20/ Зарим хэвлэл мэдээллээр "ОХУ-ын 2,407 иргэн Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргажээ" гэх утгатай мэдээлэл гарч байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-аас тодруулахад, "Орос иргэд олноор цагаачлах хүсэлт гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл. 2,407 иргэн гэдэг нь нийт оршин суух зөвшөөрөл авсан иргэдийн тоо юм" гэлээ.

ОХУ-ын иргэд манай улсад виз мэдүүлэхгүйгээр дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой байдаг. Харин 30 хоногоос илүү хугацаагаар Монгол Улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг байна.

Оршин сууж буй хэлбэр 2020 2021
Албан хэрэг 141 176
Хөрөнгө оруулагч 86 104
Хөдөлмөр эрхлэх 325 373
Суралцах 40 337
Гэр бүл 629 664
Цагаачлах 590 586
Хувийн 128 140
Шашин 8 3
Түр ирэгч 29 24
Нийт 1,976 2,407

Шри Ланка улс өрнөөсөө болж дампуурлаа
Шри Ланка улс өрнөөсөө болж дампуурлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.