/2021.08.11/: Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд холбогдох шаардлагуудыг хангасан аж ахуйн нэгжүүдтэй Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банкны төлөөллүүд өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр мах бэлтгэн нөөцлөх ажилд Засгийн газрын баримталж буй бодлого чиглэл, нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ, энэ өвлийн махны үнэ, зээл, зээлийн хүү зэргийг бодлогын түвшинд нэгтгэн, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс бэлтгэн нийлүүлэгч нар нөөцийн мах бэлтгэх ажлаа эхлүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА